Халдвар тараасан гэх 61 настай эмэгтэй шинжилгээ өгөхөөс хэд хэдэн удаа татгалзсан байжээ

Халдвар тараасан гэх 61 настай эмэгтэй шинжилгээ өгөхөөс хэд хэдэн удаа татгалзсан байжээ

Солонгос улсад сүүлийн хоёр хоногт коронавирусын халдварын  тохиолдол эрчимтэй нэмэгдсэн. Үүний шалтгаан нь Дэгү мужийн нэгэн иргэн коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй олон хүнтэй газраар буюу ойролцоогоор мянган хүн цугларсан сүмийн цуглаанд явж, хэд хэдэн эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

Өчигдөр оройны байдлаар/2020.02.21/ шинээр 137 тохиолдол нэмэгдсэн нь тус эмэгтэйн үйлчлүүлсэн эмнэлэг, сүмийн ажилчид байжээ.

61 настай тус иргэн хоёрдугаар сарын 8-нд авто машины хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчилгээний үед 38,8 хэм хүртэл халуурсан аж.

Эмнэлгийн ажилчид шинжилгээ хийхийг хүссэн ч “Би Хятад яваагүй, өвчтэй хүнтэй уулзаагүй” хэмээн татгалзжээ. Үүнээс гурван өдрийн дараа буюу хоёрдугаар сарын 11-нд дахин халуурахад мөн л шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Солонгосд шинжилгээ албандан хийхийг учир эмч ажилчид яаж ч чадаагүй гэнэ.

Улмаар хоёрдугаар сарын 14-ны өдөр түүний шээсний шинжилгээнээс  коронавирусийн шинж тэмдэг илэрсэн ч дахин шинжилгээ хийлгэхээс татгалзсан байна. Ингээд эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүнтэй сүмийн цуглаанд хоёрдугаар сарын 9 болон 16-нд явжээ. Мөн хэд хэдэн хоол, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн байна.

Одоогоор Солонгос улсад сүмийн цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа юм. Цаашдаа халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх магадлалтай гэж тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө