Гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрууд, Нийтийн тээврийн автобусанд зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг нэг гэр бүлийн  гишүүд болох таван этгээдийг баривчилсан байна. 

Одоогийн байдлаар 18 удаагийн үйлдлээр иргэдэд 16.4 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Тэд гар утас хулгайлан “Теди” төвийн худалдаачдад борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тиймээс иргэд та бүхэн бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.