ДЭМБ: Халдварын тархалтыг хязгаарлах боломж улам хумигдаж байна

ДЭМБ: Халдварын тархалтыг хязгаарлах боломж улам хумигдаж байна

БНХАУ-д сүүлийн хоёр хоног коронавирусийн халдвар буурсан үзүүлэлттэй байгаа ч дэлхийн хэд хэдэн орон буюу тухайлбал БНСУ, Япон, Итали болон Иранд, Тайваньд халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Энэ талаар өнгөрсөн хоёр сарын турш халдварын нөхцөл байдлын мэдээг цаг тухайд нь хүлээн авч байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедор Гебреяасус

“Халдварын тархалт хэзээ буурахыг таамаглаж хэлэхэд эрт байгаа. Дэлхийн хэд хэдэн улсад маш хурдацтай тархсаар байна. Халдварыг хязгаарлах боломж улам хумигдаж байна” гэж хэлжээ.

Түүнчлэн АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх, хяналт тавих төвийн захирал Нэнси Миссионер: "Бид уг халдварт өвчин АНУ-д одоогоор тархана гэж үзэхгүй байгаа, Гэхдээ халдвар тархах магадлал өндөр тул бэлтгэлээ хангаж байна." гэжээ.

ОХУ Хятадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ мэт ДЭМБ болон хэд хэдэн улсууд коронавирусын тархалтаас сэргийлэн  өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Харин шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд тархалт хэзээ буурах талаар баттай мэдээллийг өгч чадахгүй байна.

ДЭМБ-аас иргэдэд олон хүн цугларсан газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чандлан сахихыг онцгойлон сануулсаар байна.

Эх сурвалж:BBC