СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Маргаан буюу энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.