Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээн авахгүйгээ мэдэгдлээ

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээн авахгүйгээ мэдэгдлээ

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-нд газардсан КЕ957 онгоцонд зорчсон 130 Солонгос иргэнийг хилээр нэвтрүүлээгүй байна.

БНСУ-ын Гадаад хэргийн яам, Израиль улсын Засгийн газарт хандан "Урьдчилан мэдэгдэхгүй, гэнэтийн байдлаар олон хүнд хүндрэл төвөг учруулж болохгүй" хэмээн тус онгоцыг хүлээн авахыг хүссэн ч Израилийн талаас хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Израилийн эх баригчид "Солонгос улсаас ирсэн иргэд нөхцөл байдлыг дордуулах, халдвар гаргах магадлалтай учраас ийм арга хэмжээ авах нь зайлшгүй" хэмээн тайлбарласан байна.

Израиль улсад болсон мөргөлийн арга хэмжээнд оролцсон БНСУ-ын Гёнгбук, Жэжү мужийн 77 иргэний 18-аас нь коронавирус илэрсэн. Тэд энэ сарын 8-16 болон 11-21-ний хооронд тус улсад зорчжээ. Одоогийн байдлаар Израильд коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: CNN