Хагас нүцгэн модель бүсгүйг 15 мянган еврогоор торголоо

Хагас нүцгэн модель бүсгүйг 15 мянган еврогоор торголоо

Зургадугаар сарын 01-ний өдөр Европын хөлбөмбөгийн улирлын аваргуудын лигийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Ливерпүүл болон Тоттенхэм Хотспур багуудын тоглолтын дундуур ОХУ-ын модель Kinsey Wolanski гэгч 21 настай бүсгүй хагас нүцгэн талбай дээгүүр гүйж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байдаг. Түүнийг усны хувцастай тоглолтын талбайд нэвтэрсэн үйлдлийг UEFA-гийн зүгээс буруутган 5.000 еврогоор торгосон бол хууль бус суталчилгаа хийснийх нь төлөө 10.000 еврогоор нэмж торгосноор нийт 15.000 еврогийн торгуульд “уналаа”.

Учир нь тэрбээр өөрийн өмсөж гарсан хувцас дээрээ “Vitaly Uncensored” гэсэн үгсийг бичсэн нь түүний найз залуугийн “Youtube” сувгийн нэр байсан бөгөөд уг сувгаар төрөл бүрийн үл бүтэх зүйл сэдэж, бичлэг болгон олонд тараадаг аж.