СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас их орж, зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас их орж, зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна

Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 25, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи

Энэ сарын 25-нд зарим газраар, 26-28-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.