БНСУ-тай хийх шууд нислэгүүдийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл цуцаллаа

БНСУ-тай хийх шууд нислэгүүдийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл цуцаллаа

Манай улсын иргэдийн хамгийн их зорчдог улсын нэг болох БНСУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдөр /2020.02.24/-ийн байдлаар БНСУ-д 793 хүн халдвар авч, долоон хүн нас бараад байгаа  билээ. 

Тэгвэл өнөөдөр 14 цагт Улсын Онцгой комиссын хуралдаж, маргаашаас эхлэн БНСУ-тай хийх шууд нислэгүүдээ ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл цуцлах шийдвэр гаргасан байна. Ингэснээр БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатараас явах 1600 гаруй зөрчигчдийн билет цуцлагдаж байгаа ажээ. 

Мөн энэ хугацаанд БНСУ-д коронавирусийн халдвар авсан байж болзошгүй Монгол улсын иргэдийг тус улсын эрүүл мэндийн байгууллага ямар нэг үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулахаар болсон байна. Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаар “БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал”, “Экспортын зарим арга хэмжээ”, “Цагаан сарын өдрүүдээр авто зам хязгаарласан арга хэмжээ” зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.