Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйг Шүүхээс эрэн сурвалжилж байна

Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйг Шүүхээс эрэн сурвалжилж байна

Бусдын нэр төрд халдсан хэргээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Сандуйг шүүх хурал болох гэсэн боловч тэрээр энэ оны тавдугаар сарын 3 –ны өдөр Монголын улсын хилээр гарсан нь тогтоогдсон байна. Иймд түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байгаа ажээ. 

Энэ тухай “Нийгэмд шүгэл үлээгч” гэгддэг, 60 тэрбумын тухай бичлэгийг анх олон нийтэд мэдээлсэн иргэн н.Доржзодов өөрийн твиттер хуудастаа мэдээлсэн байна. Учир нь тэрээр “Ц.Сандуй нь 2016 оноос хойш удаа дараа гүтгэлэг тараасан" гэж шүүхэд гомдол гаргажээ.