Зочид буудалд нэг настай охин нас барсан хэрэг гарчээ

Зочид буудалд нэг настай охин нас барсан хэрэг гарчээ

Энэ сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах ... нэртэй зочид буудалд хүүхэд нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу 13:40 цагт цагдаагийн байгууллага очиж шалгахад тус зочид буудалд нэг настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан гэв. Талийгаач нь тус аймгийн Тариалан сумын харьяат байсан бөгөөд төрөлхийн зүрхний ховдол цоорхой өвчтэй хүүхэд байсан тухай эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.