Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан теле хичээлийг бэлтгэж эхэлжээ

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан теле хичээлийг бэлтгэж эхэлжээ

БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран хүргэж буй сурагчдын теле хичээлд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай буюу оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хичээлийг нэмж бэлтгэж эхэлжээ.

Ингэснээр монгол, казах, тува, дохионы гэсэн 4 хэлээр Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар анги, Элсэлтийн ерөнхий шалгалт, Насан туршийн боловсрол, Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан, Эрүүл мэндийн гэсэн 6 чиглэлээр теле хичээл хүргэж байгаа юм. Ингээд энэ сарын  16-20-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.