ЭМЯ: Франц иргэнтэй онгоцонд хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: Франц иргэнтэй онгоцонд хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, COVID-19 халдвар өнгөрсөн 24 цагт 7 улсад халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа.

COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахад Хятадтай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ.

Эрдэмтэн судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Франц иргэнтэй онгоцонд хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Баян-Өлгий аймагт гарсан сэжигтэй тохиолдлын хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний сорьц наашаа гарсан.

Мөн Франц иргэний сэтгэл санаа тогтворжсон. Арван жилийн хүүхдүүд англи хэл дээр захиа бичин илгээж байгаа нь түүнд сэтгэл санааны томоохон дэм өгч байна” гэсэн мэдээллийг өглөө.