ЭМЯ: Халдвар авсан иргэдтэй хамт зорчсон 111 хүнийг тусгаарласан, урьдчилсан байдлаар 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: Халдвар авсан иргэдтэй хамт зорчсон 111 хүнийг тусгаарласан, урьдчилсан байдлаар 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл Мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр /2020.03.16/ орой Сөүл-УБ болон Берлин-УБ чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэдгээр иргэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хавьтлуудыг тогтоон тусгаарлан ажиглалтад байна.

ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн дунд дунд жирэмсэн, өндөр настай, эмчилгээнд явсан хүн олон байсан. Тиймээс иргэдээ авахаас өөр сонголт байгаагүй. Онгоцонд бүх хүнийг масктай суулгаж, хоорондоо юм ярихгүй байхыг зөвлөн, мэргэжлийн хяналтын эмч нар  ажиглалт хийж байсан. Мөн хоол идүүлээгүй. Онгоц буунгуут тусгаарласан. Тиймээс халдвар тархах эрсдэл харьцангуй бага түвшинд байгаа. Онгоцонд ажилласан, хамт зорчсон хавьтлуудыг тогтоон тусгаарласан” гэлээ.

Мөн БНСУ-аас ирсэн хоёр иргэн Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаад ирсэн байна. Тиймээс эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх нь халдвар авах нэгэн нөхцөлийг бүрдүүлж байгаа тул өөрийн биеэр үйлчлүүлэхээс илүүтэй утсаар мэдээлэл, зөвлөгөө авахыг анхаарууллаа.

Өчигдөр ирсэн гурван иргэнтэй хамт зорчсон 111 хүнийг тусгаарлан, 61 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд сөрөг гарсан

Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Коронавирусийн халдвар авсан Франц иргэний хавьтал болох 88 хүний давтан шинжилгээний хариу  сөрөг буюу халдваргүй гарсан. Мөн энэ сарын 15-нд Баян-өлгий аймаг болон Улаанбаатар хотод тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр ирсэн гурван иргэнтэй хамт зорчсон 111 хүнийг тусгаарлан, 61 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь сөрөг гарсан. Гурван иргэний нэг нь 60 гаруй настай хүн байна. Дэлхийн жишгээр өндөр настай, хууч өвчтэй хүмүүст халдвар "хүндээр" илэрч байгаа. Үргэлжлүүлсэн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор онгоцоор ирсэн бүх иргэнийг тусгаарлаад байна. Мөн 43 хүнд түргэвчилсэн тест хийсэн. Коронавирус илрээгүй. Өвчний талаарх мэдээллийн нэг урсгалаар дамжуудах нь чухал. Нэг цагийн өмнө хүмүүст мэдээлснээр хэнд ч, ямар ч ашиг байхгүй. Онгоцоор ирж буй иргэдэд шинжилгээ хийгдэж, асуумж бөглүүлсэн. Халдвартай улсаас ирж байгаа тул бид эрсдэлийг тооцож байсан" гэлээ.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө