ЭМЯ: Хөл хорионы хязгаарлалтыг цуцлавал эрсдэл 40 хувиар нэмэгдэнэ

ЭМЯ: Хөл хорионы хязгаарлалтыг цуцлавал эрсдэл 40 хувиар нэмэгдэнэ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна.Харин Ухань хотод сүүлийн гурван хоног хүн нас бараагүй. БНХАУ халдварын тархалтыг бүрэн хяналтандаа авсан гэдгээ мэдэгджээ.

Иргэд амны хаалтыг орц, гудамжинд ихээр хаяж байна. Ингэж хаях нь байгал орчныг бохирдуулах, мөн вирусийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учраас хэрэглэсэн амны хаалтыг гялгар уутанд хийн, амыг боож хаях хэрэгтэйг гэж анхаарууллаа.

ДЭМБ өчигдөр хуралдаж “коронавирусийн нөхцөл байдлын талаар” хэлэлцсэн. Ингэхдээ ДЭМБ “бүх улс орон хариуцлагатай байж энэ халдварт өвчнийг даван туулах хэрэгтэй. Хөл хорионы хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй. Хэрэв хөл хорионы хязгаарлалтыг нэг өдрөөр алдвал эрсдэл 40 хувиар нэмэгдэнэ” гэж мэдэгджээ.

Эмнэлгийн тусламжийн дарга Б.Буянжаргал “Өвчлөл гарсанаас хойш нийтдээ 309 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 300 нь үгүйсгэгдсэн. Үүнээс 5 тохиолдол бүртгэгдсэн бол 4 нь одоогоор шинжилгээнд хамрагдаж, ажиглаж байна.

Өчигдөр Истанбул-Туркийн онгоцоор нийт 252 хүн ирснээс ХӨСҮТ-д 28 иргэнийт тусгаарласан. Харин үлдсэн иргэдийг Цэргийн госпиталь, Жаргалант, Бага Баян, Асралтмед зэрэг эмнэлгүүдэд шилжүүлсэн.

Туркийн онгоцоор ирэх тархи, зүрхний өвчтэй биеийн байдал нь хүнд байгаа бага насны хүүхэд ирээгүй. Үлдэж эмчилгээгээгээ тэндээ үргэлжлүүлэхээр болсон.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр “Сэлэнгэ аймагт өчигдөр 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Өчигдөр Д.Нямхүү даргын мэдээлснээр “Берлин-Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу эерэг гарсан батлагдсан. Ингээд нийт 6 тохиолдол манай улсад бүртгэгдлээ. Үүнээс 4 хүний биеийн байдал нь хэвийн, Франц иргэний бие бас тогтвортой байгаа бол үлдсэн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Одоогоор 4 тусгай үүргийн онгоцоор мянга гаруй хүн ирсэн байна. Шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна” гэж мэдээллээ.