Тусгаарлагдсан зарим иргэд архи ууж, маргалдсан уу

Тусгаарлагдсан зарим иргэд архи ууж, маргалдсан уу

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд манай улс иргэдийн гадаад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, гадны иргэдийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Иймд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Станбул-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, эх орондоо зайлшгүй ирэх шаардлагатай байгаа 1000 гаруй иргэдийг Улаанбаатар хотод авчран, 14 хоногийн хугацаанд тусгаарлаад байна. 

Гадаадын улс орноос ирээд тусгаарлагдсан иргэдийн орчин, хоолны хангамж, эмнэлгийн байгууллагын үйлчилгээ сайн байгаа тухай гэж зарим иргэд мэдээлж буй. 

Харин эдгээр иргэдийг тойрсон зарим асуудал олны анхааралд байна. Тухайлбал, Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэрээ “тусгаарлалтад байгаа иргэд дарга нараар яриулах, бусад иргэд ачаа тээшнээс нь юм авахыг завдах” зэргээр хорио цээрийн ажилд саад болж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр @BatsaikhanBSU гэх твиттер хаягтай иргэн өөрийн хуудастаа “Зарим гашилсан толгойтой малнууд хорио цээрийн дэглэмтэйгээ мэдэхгүй архи дарс болж хоорондоо зодоон цохион хийсэн яриа байна. Эх орон чинь чамайг үхэл дундаас авчирлаа.Тэр нь гай болоо юу? Хэр хэмжээгээ мэдэж дөвчигнөвөл яасан юм” гэжээ.