Герман Улс иргэдээ гэрээсээ гарахыг хориглов

Герман Улс иргэдээ гэрээсээ гарахыг хориглов

Италид коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 627-оор нэмэгдэж, нийт 4032 болсон гэж тус улсын Онцгой байдлын газраас баасан гарагийн орой мэдээлжээ. Тодруулбал, уг халдварын улмаас нэг өдөрт аль ч улс оронд ийм олон хүн нас бараагүй юм. 

Одоогоор Италид халдвар авсан хүний тоо 37860 болсон бөгөөд эдгэрсэн болоод нас барсан хүмүүсийг оролцуулбал нийт 47021 хүн халдвар авчээ. 

Мөн Герман /ХБНГУ/-д вирусийн тархалт Италиас хурдан байх төлөвтэй байгаа тул өнөөдөр /2020.03.21/-өөс эхлэн тус улсын иргэдийг гэрээсээ гарахыг хориглох шийдвэр гаргажээ. Тус хөл, хорио дөрөвдүгээр сарын 3 ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ. 




Өнөөдөр бар өдөр

59 минутын өмнө