Засгийн газрын хуралдаанаар “105 Хятад ажилтан”-ын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар “105 Хятад ажилтан”-ын асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрөгч баасан гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж байгаа БНХАУ-ын 105 иргэний амралтын өдрүүдэд тусгай үүргийн нислэг үйлдэж, Монголд авчирна” гэж мэдэгдсэн нь олны багагүй шүүмжлэлтэй тулгараад байна.

Иймд өнөөдөр 10 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барихаар  Монголд ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дарханы замын төсөлд ажиллах компаниудыг Азийн Хөгжлийн Банк шалгаруулсан бөгөөд асуудлыг хэрхэн шийдэхээ өнөөдөр ярилцах юм байна. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө