Барс Мотор компани цэрэг, армийн “Хуягт тээврийн хэрэгсэл” угсрах эрх авчээ

Барс Мотор компани цэрэг, армийн “Хуягт тээврийн хэрэгсэл” угсрах эрх авчээ

Монголчууд автомашин худалдаж авах зардалд нэг жилд 500-800 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Энэхүү мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх зорилгоор “Барс  моторс” компани бусдаасаа анхлан автомашин үйлдвэрлэж эхэлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тодруулбал, тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ анхны автомашинаа үйлдвэрлэж байгаа билээ. Уг автомашин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн албан ёсоор Монголд худалдаалагдаж эхэлсэн билээ.

Тэгвэл "Барс Моторс" компани дэлхийн шилдэг аюулгүй байдлын технологи эзэмшигч, батлан хамгаалахын зориулалттай тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Израйлын “Пласан” компанитай хамтран Монголд анх удаа хуягт тээврийн хэрэгсэл угсрах онцгой эрхтэй тусгай зөвшөөрөл авсан гэх албан бус мэдээлэл байна.