Хакүхо 44 дэх түрүүгээ хүртлээ

Хакүхо 44 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 15 дахь өдрийн барилдаан өнөөдөр/2020.03.22/ Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй хаврын башёгийн сүүлийн өдөр Какүрюү Ананд болон Хакүхо Шоо нар учраа тааран барилдлаа. Энэхүү барилдаанд хэн ялсан нь хаврын башёд түрүүлэх байсан юм.

Ийнхүү Хакүхо Шоо ялснаар Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх, өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сараас хойшхи анхны түрүүгээ хүртжээ. Хакүхо Шоо нийт 44-н түрүүтэй болсноор мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд хамгийн их түрүү хүртсэн амжилтаа ахиулж байна.