Долларын ханш өсч 2775 төгрөгт хүрлэээ

Долларын ханш өсч 2775 төгрөгт хүрлэээ

“Найман шарга” валют арилжааны төвд юанийг 390 төгрөгөөр авч, 392-оор зарж байна. Харин ам.долларыг 2770-аар авч, 2775 төгрөгөөр борлуулж байсан юм. Төвбанкнаас зарласан дундаж ханшаар ам.доллар энэ сард найман төгрөгөөр чангарч, 2770-д хүрээд байна.

Ам.долларын ханш зөвхөн төгрөгийн эсрэг чангарсангүй. Дэлхийн зах зээлд голлох бусад валютын эсрэг ч чангарчээ. Манай зах зээлд зөвхөн юанийнх ч биш, бусад валютын төгрөгтэй харьцах ханш суларлаа. Тухайлбал, энэ сарын эхний 10 хоногт еврогийн ханш дунджаар 3159, фунт 3637, иен 27, рубль 42 төгрөгт хүрсэн. Тэгвэл өчигдөр евро 2996, фунт 3273, иен 25, рубль 35 төгрөгийн үнэтэй байлаа.

Коронавирусийн тархалттай холбоотой дэлхийн эдийн засагт хүндрэл учирсан нь ийнхүү валютын зах зээлд нөлөөлж эхэлжээ.

Олон улсын санхүүгийн шинжээчид “Хөрөнгө оруулагчид эдийн засгийн хүндрэлтэй үед ам.доллар худалдаж авах нь ихэслээ. Тиймээс ам.долларын ханш чангарч, бусдынх нь хямдарсан” гэж тайлбарлаж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө