Дээд шүүх Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээв

Дээд шүүх Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээв

Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгтээ дуучин Б.Амархүү өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон.

Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийгНийслэлийн Прокурорын газарт буцаагаад байсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн аж. 

Харин Улсын Дээд шүүх Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

18 цагийн өмнө

Шуурхай мэдээ