Дөрөвдүгээр сарын 1-нээс Япон, БНСУ, ХБНГУ руу тусгай нислэг үйлдэнэ

Дөрөвдүгээр сарын 1-нээс Япон, БНСУ, ХБНГУ руу тусгай нислэг үйлдэнэ

Манай улс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн тусгай нислэгээр 983 иргэнээ эх орондоо авчирсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс  Япон, БНСУ, ХБНГУ руу нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн талаар УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. 

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: “Ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас монгол иргэдээ татан авахаар бэлтгэл хангаж байна. Нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын эмч байцаагч нар багтана” гэсэн юм.