Г.Нэргүй: 14 настай хүүхэд угаарын хийд хордсон шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна

Г.Нэргүй: 14 настай хүүхэд угаарын хийд хордсон шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өгөрсөн хоногт угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гурван өрхийн дуудлага ирсэн. 11 дуудлагын 3 нь яндангийн сойлтыг хаасан. Нэг нь түлшээ буруу түлсэн, хоёр нь ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, цууралттай байсан. Угаар мэдрэгчийн зай дууссан гэх шалтгаанаар угаар мэдрэгчийг унтраасан байна. Угаар мэдрэгчийн зай хоёр жилийн баталгаатай тул зайны цэнэг дуусна гэх ойлголт байхгүй.

Он гарснаас хойш угаарын хийд хордсон 32 хүн хэвтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 настай нэг хүүхэд угаарын хийд хордсон шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Бие нь сайжирч байна гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Угаар мэдрэгч дуугарсан бол унтрахгүй орилоод байна. Яаж дуугүй болгох вэ? гэсэн асуулт иргэдээс ирж байна. Угаар мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулахдаа яаж хэрэглэх зааврыг хамт өгсөн. Заавартай танилцаж, төхөөрөмж дээрх товчлуур ямар учиртайг мэдэх хэрэгтэй.  Цонх хаалгаа онгойлгон агаар сэлгэлт хийж, гэр дотор угаарын хий арилгасны дараа төхөөрөмж өөрөө унтарна" гэсэн юм.