Эрхүү хотод халдвар илэрсэн тул “Алтанбулаг боомт”-ыг 06:00 цагт бүрэн хаахаар шийдвэрлэжээ

Эрхүү хотод халдвар илэрсэн тул “Алтанбулаг боомт”-ыг 06:00 цагт бүрэн хаахаар шийдвэрлэжээ

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, Алтанбулаг боомтоор маргаашын 06.00 цагаас эхлэн нэг ч хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.  Учир нь ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотод коронавирусний халдвартай хүн бүртгэгдсэн тул манай улсын хилийн орчимд эрсдэл нэмэгдэж байгааг онцгойлон анхаарч ийнхүү шийдвэрлэсэн байна.   

Тодруулбал, Засгийн газрын өмнөх хуралдаанаар, Цагааннуур боомтыг энэ сарын 23-ны 22.00 цагт бүрэн хаасан. Харин Алтанбулаг боомтыг энэ долоо хоногийн бямба гарагт буюу энэ сарын 28 ны хаахаар шийдвэрлээд байсан. Гэвч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул энэ хугацааг наашлуулж маргааш буюу энэ сарын 27 өдөр болгосон байна.