Д.Нарангэрэл: COVID 19 халдварын ид дэгдэлт одоо эхэлж байна

Д.Нарангэрэл: COVID 19 халдварын ид дэгдэлт одоо эхэлж байна

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл уг халдварын хоёрдахь давалгаанд залуу хүмүүс өртөж эхэлсэн талаар мэдээллээ.

Тэрбээр "Коронавирусийн хоёрдахь давалгаанд залуу хүмүүс өртөж эхэлж байгаа талаар дэлхийн эрдэмтэн судлаачид анхааруулсан. Судалгаагаар тус вирусийн халдварын ид дэгдэлт нь одоо эхэлж байна гэж үзэж байна.

Тэр дундаа 10-45 насны идэр насны хүмүүс өвчилж, хүндрэх явдал дэлхий дахинд нэмэгдсэн байна. Мөн өөр нэгэн онцлох зүйл нь Нидерланд улсын Нийгмийн эрүүл мэндийн судлаачид нийтийн бохир усны цооног буюу цэвэрлэх байгууламжаас коронавирусийг илрүүлсэн байна. Тиймээс уг вирус нь зөвхөн агаар дуслаар биш өтгөн ялгадасаар дамжиж буйг анхаарна уу" гэсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд коронавирус халдвар бүртгэгдээд байна. 




Улаанбаатарт 16 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ