Монголоор дамжин БНХАУ-д хүрэх "Сибирийн хүч 2" хийн хоолойн төслийг баталлаа

Монголоор дамжин БНХАУ-д хүрэх "Сибирийн хүч 2" хийн хоолойн төслийг баталлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2020.03.27/ "Сибирийн хүч 2" хийн хоолойг ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д нийлүүлэх ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгожээ. Тэрээр "Газпром" -ын тэргүүн Алексей Миллертэй хийсэн уулзалтынхаа үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

Миллерийн хэлснээр жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хийн хоолойн анхан шатны ТЭЗҮ-г тус компани хийж дууссан бөгөөд одоо хийн зураг төсөл боловсруулах ажилдаа орох юм байна. 

Одоо ашиглагдаж байгаа Сибирийн эрчим хүчний хий дамжуулах хоолойны эхний хэсгийн угсралт 2014 онд эхэлж 2019 онд ашиглалтад орсон. Энэхүү маршрут нь Алс Дорнодоор дамжин Хятадын хэрэглэгчдэд очиж байгаа. 2019 оны есдүгээр сард Владимир Путин "Сибирийн хүч-2" хоолойгоор дамжуулан хий нийлүүлэхэд Эрхүү муж, Красноярскийн нутаг дэвсгэр, Ямалын нөөцийг ашиглах боломжийг авч үзэхийг үүрэг болгосон юм.