БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээн авахгүй

БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээн авахгүй

БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаад улстай хиллэх хилээ хаалаа. Сүүлийн өдрүүдэд тус улсад коронавирусийн халдварын тоо намжиж, шинээр бүртгэгдсэн халдварын тоо хоёр оронтой тоонд шилжсэн ч урьдчилан сэргийлэх, халдвар дахин дэгдэхээс хамгаалах нь хамгийн чухал хэмээн ийм арга хэмжээ авахад хүрчээ.

Хятадын Гадаад харилцаа болон Үндэсний цагаачлалын яам өнгөрсөн пүрэв гаригт "Шаардлагатай эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хэрэгцээгээр Хятад руу нэвтрэх хүсэлтэй гадаадын иргэд элчин сайдын яам, консулын газарт өргөдөл гаргаж болно.

Энэхүү мэдэгдлээс өмнө олгосон визүүд хүчинтэй хэвээр байх болно гэж мэдэгджээ. Тус улсад өнөөдөр коронавирусийн халдвар 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хилээр нэвтэрч буй иргэдээс коронавирусийн халдвар илрэх тохиолдол гарч байгаа юм.

Эх сурвалж: Politico, Aljazeera