Коронавирусийн тухай ярьсан иргэдийг баривчлах шийдвэр гаргажээ

Коронавирусийн тухай ярьсан иргэдийг баривчлах шийдвэр гаргажээ

Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй цөөн орны нэг бол Төв Азийн Туркменистан улс юм. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов "коронавирус" гэдэг үгийг хориглох зарлиг гаргажээ. 

Энэхүү зарлигийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус үгийг ашиглахгүй, иргэд олон нийтийн газар байхдаа хэрэглэж болохгүй юм байна. Мөн өмнө нь тараагдаад байсан коронавирусээс сэргийлэхийг уриалсан хэвлэлүүдийг эргүүлэн татаж байгаа аж.

Зарлигийн хэрэгжилтийг гүйцэлдүүлэх үүднээс энгийн хувцастай цагдаа нар олон нийтийн газраар эргүүл хийн "коронавирус" гэсэн үгийг хэрэглэсэн, вирусийн тухай ярьсан хүмүүсийг баривчилж эхэлжээ.

Энэ тухай Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн Жан Кавилер "Мэдээллийг няцаах, нуун дарагдуулах гэсэн энэ шийдвэрээс болж энгийн иргэд л хохирох болно. Олон улсын байгууллагууд хамтран энэхүү хүний эрхэд халдсан шийдвэрийг цуцлуулах тал дээр анхаар ажиллах хэрэгтэй" гэж хэлсэн байна.

Туркменистан нь коронавирусийн халдварын 40 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн Иран улстай хиллэдэг бөгөөд одоогийн байдлаар хилүүдээ бүрэн хаагаад байна.

Эх сурвалж: NPR




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө