Н.Өнөрцэцэг: Тагнуулын хурандаа ах нараа

Н.Өнөрцэцэг: Тагнуулын хурандаа ах нараа

Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа н.Давааням, н.Төгс-Очир, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын татварын тасгийн дарга Ч.Ганбаатар нар энэ сарын 18 ны өдөр нэгэн рестораны тусгай өрөөнд “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэсэн бололтой. Энэ үеэрээ н.Давааням, Ч.Ганбаатар нар маргалдаж, улмаар н.Давааням Ч.Ганбаатарын толгойн тус газарт шар айрагны аягаар болон архины шилээр цохиж буй дүрс бичлгийг zarig.mn сайт олон нийтэд мэдээлсэн.

Тэгвэл дээрх иргэд zarig.mn сайтыг хуулийг байгууллагад өгсөн бололтой. Энэ тухай тус сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн твиттер хуудастаа “Зариг архи амруу нь цутгаад, тэгээд хов зөөж хооронд нь алалцуулаад сүүлд нь камераа гаргаж ирээд биччихсэн. Та нар буруугүй ээ кккк. Тагнуулын хурандаа ах нараа” гэж дараах баримтын нийтэлжээ.