Хорио цээрийн хугацаа сунгагдвал төгсөх ангийн сурагчдад тусгай хичээл орох талаар судалж байна

Хорио цээрийн хугацаа сунгагдвал төгсөх ангийн сурагчдад тусгай хичээл орох талаар судалж байна

БСШУСЯ-аас хөл хорио тогтоосонтой холбоотой элсэлтийн ерөнхий шалгалтын товлосон хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн. Хэрэв дахин хорио цээрийн хугацаа сунгагдвал ямар зохион байгуулалт хийхээр төлөвлөж буй талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлжээ.

Тэрээр "Хорио цээрийн хугацааг дөрөвдүгээр сарын 30-наас хойш сунгавал 12 дугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээллүүлэх ямар боломж нөхцөл байгааг судалж байна. Цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлбэл нэг сургуульд 100-аас дээш тооны сурагч хичээллэхгүй, анги дүүргэлт 15-аас хэтрэхгүй гэх мэтчилэнгээр тооцоолж байгаа. Мөн нэг багшийн хичээлийн давтамж ямар байх, суудлууд хэр хэмжээний зайтай байхыг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөнд үндэслэн боловсруулж байна" гэлээ.

Түүнчлэн Элсэлтийн ерөнхий шалгалт нь 12 жилийн хугацаанд юу судалж, мэдсэнийг шалгадаг тул теле хичээлээр тухайн сурагч 12 дугаар ангийн хичээлээс гадна өмнөх ангийн агуулгуудаа сэргээн, санах боломжийг олгож байгааг онцоллоо.