Сэлэнгэ аймгийн “Сайханы хөтөл” рүү зорчихгүй байхыг анхааруулжээ

Сэлэнгэ аймгийн “Сайханы хөтөл” рүү зорчихгүй байхыг анхааруулжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг "Сайханы хөтөл” чиглэлийн авто замын засвар, шилэн гүүрний ажил хийж эхэлсэнтэй холбоотойгоор тус чиглэлийн замыг түр хугацаанд хаасан байна. Уг ажлаар  8 км хатуу хучилттай засмал зам шинээр урттай тавьжээ.  "Сайханы хөтөл"-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор иргэд “Сайханы хөтөл” тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газраас анхааруулж байна.