ОУВС: Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж байна

ОУВС: Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж байна

Коронавирусийн халдварын цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг  бараг зогсонги байдалд орлоо хэмээн Олон улсын валютын сангийн  (ОУВС) гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгдлээ.

Түүний хэлж байгаагаар энэ удаагийн эдийн засгийн зогсонги байдал 2008–2009 оны хямралаас илүү муу байх аж. ОУВС халдварын эсрэг өөрийн бүх нөөц нэг их наяд долларын хэмжээнд арга хэмжээ авна гэдгийг тэрээр онцолжээ.

Гуравдугаар сарын сүүлчээр, хөрөнгө оруулалтын "JPMorgan" банк дэлхийн эдийн засгийг зогсонги байдалд орсныг сануулж байсан. Гэхдээ шинжээчид эдийн засгийн цочрол маш хүчтэй ч удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна.