“Б.Батзориг гишүүний асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ”гэв

“Б.Батзориг гишүүний асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ”гэв

УИХ-ын Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх тухайд

"УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлтээ УИХ-ын даргад өнгөрсөн баасан гарагийн үүдээс хойш бичгээр гарган хүргүүлсэн. УИХ-аар ирэх долоо хоногоор хэлэлцэгдэх асуудлыг баасан гарагт баталдаг болохоор энэ долоо хоногт багтаагүй. Б.Батзориг гишүүний асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ. Ер нь УИХ-ын гишүүн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхад ямар нэгэн асуудлаар хойшлуулах үндэслэл байхгүй" гэв.

Мөн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэх эсэхэд  “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын санал ирээгүй” гэжээ.