Энэтхэг улс вирусийн эсрэг эмийн экспортоо зогсоолоо

Энэтхэг улс вирусийн эсрэг эмийн экспортоо зогсоолоо

Энэтхэг улс коронавирусийн халдварыг эмчлэхэд зөвлөж буй эмнүүдийн нэг болох гидроксихлорохиныг экспортлохыг хориглосон талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Гидроксихлорохин нь халдвар авсан хүнд өвчтөнүүд, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг эмчлэхэд зөвлөж буй эмүүдийн нэг юм.

Энэ талаар Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны хэлтэсийн харьяа Гадаад худалдааны ерөнхий газар “Гидроксихлорохин болон гидроксихлорохиныг үйлдвэрлэхэд шаардлагатай найрлагын экспортыг ямар нэгэн тайлбаргүйгээр хориглоно”  гэжээ.

Тэгвэл Гадаадын худалдааны ерөнхий газрын дарга Амит Ядавын мэдэгдэлд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд гарсан мэдэгдэлд гидроксихлорохин болон үүний найрлагын экспортыг зогсоохыг “тодорхой нөхцөлүүдэд” зөвшөөрнө гэж тэмдэглэсэн байжээ.