Энэ оны хамгийн том тэргэл сар маргааш мандана

Энэ оны хамгийн том тэргэл сар маргааш мандана

Энэ жилийн хамгийн том, хамгийн тод тэргэл сар маргааш /2020.04.07/ мандах юм байна. Өмнөд Солонгосын одон орон, сансар судлалын хүрээлэнгийн (KASI) мэдээлснээр “супер” сар мягмар гаригийн оройноос лхагва гаригийн үүр хүртэл үзэгдэх бөгөөд хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 31-нд мандсан хамгийн том тэргэл сарнаас 14 хувиар том харагдах аж.

Мөн энгийн тэргэл сарнаас 30 хувь илүү гэрэлтэй, бага зэргийн ягаан туяатай байх болно гэжээ.

2020 онд нийт гурван удаа "супер" том сар мандах ба энэ удаа дэлхийд хамгийн их ойртож ирэх болно гэдгийг одон орон судлаачид мэдээлж байна. Дараагийн удаа ийм хэмжээтэй сарыг  хүн төрөлхтөн 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд харах бол 21-р зууны хамгийн том сарыг 2052 оны арванхоёрдугаар сарын 6-нд харах боломжтой аж.