Английн төмөр замчид 14-р зууны агуй илрүүлжээ

Английн төмөр замчид 14-р зууны агуй илрүүлжээ

Төмөр замын засварын ажил хийж байсан ажилчид Английн Суррей хотод байрлах Гуилдфордын ойролцоох хөрсийг засаж байх үеэр өмнө нь нээгдээгүй байсан 14-р зууны агуйг илрүүлсжээ. Энэ талаар Британийн төмөр замын дэд бүтцийг эзэмшин ажиллуулдаг NetworkRail компанийхан мэдээлэв. 

Археологийн нарийн мэргэжлийнхэн тус агуйг дундад зууны үед Гэгээн Кэтриний Капелатай холбоотой бунхан эсвэл эртний дурсгал болгон ашиглаж байсан гэх таамгийг дэвшүүлжээ.

14-р зууны эхэн үеийн сүмийн балгас нь төмөр замын оройлцоох толгод дээр байрладаг аж. 
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү агуй нь бодитоороо одоо байгаагаас том байх магадлалтай хэдий ч маш бага хэсэг нь л үлдсэн байна. Агуйн ханан дээр христийн шашинтай холбоотой тэмдэглээнүүд байсан бөгөөд тэндээс олдсон нүүрс, тортгийг ашиглан  агуйг ашиглагдаж байсан хугацааг тогтоохын тулд ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN