МАН-ын УЗ хуралдаж Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын УЗ хуралдаж Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Учир нь Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг удахгүй оруулж ирэх сураг байна. 

Өнгөрсөн даваа гаригт Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлсэн гэж мэдэгдсэн билээ.