Энэтхэгт агаарын бохирдол буурч Гималайн нуруу үзэгдэж эхэллээ

Энэтхэгт агаарын бохирдол буурч Гималайн нуруу үзэгдэж эхэллээ

Энэтхэг улсад хөл хорио тогтоосны улмаас агаарын бохирдол буурчээ. Тэгвэл саяхнаас Энэтхэгийн хойд нутгийн Пенжаб мужийн хүмүүс 100 милийн зайнаас Гималайн нурууг харж эхэлсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Жаландхар хот болон түүний эргэн тойронд байрлах тосгоны хүмүүс  Гималайн нурууг ингэж харж байгаа нь хэдэн арван жил тохиогоогүй зүйл болж буйг бичлэг зургийн хамт цахим орчинд байршуулжээ. 

"Бараг 30 жилийн хугацаанд би анх удаа  Энэтхэгийн  Гималайн нурууг тодорхой харж чадлаа. Гайхалтай юм" гэжээ.

 

Энэхүү үзэгдэл нь сүүлийн хэдэн долоо хоногт агаарын чанарыг эрс сайжирсантай холбоотой аж. Коронавирусын улмаас тогтоосон хөл хорионы үеэр үйлдвэрүүд хаагдаж, автомашинууд явах нь багасаж, агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалснаар агаарын бохирдол буурчээ. 

Эх сурвалж: CNN