Автомашины ослын улмаас гурван настай хүү амиа алджээ

Автомашины ослын улмаас гурван настай хүү амиа алджээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ. Ноцтой зам тээврийн ослоос болж амиа алдсан гурван иргэний дотор бага насны нэг хүүхэд байна.  Тодруулбал, гуравдугаар сарын 31-ны шөнийн 23:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нэгдүгээр багийн нутаг "Хүзүүвч” гэх газарт шороон замд Toyota Prado маркийн Н жолоочтой автомашин онхолдож, гурван настай эрэгтэй Д нь амь насаа алджээ. Мөн өдрийн 20:05 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутагт шороон замд Toyota Mark-2 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш-ийн амь насыг хохироосон хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тус тус шалгаж байна.

Энэ долоо хоногт Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 697 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 486 нь зам тээврийн ослын ослын шинжтэй дуудлага байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл гурав, ослын улмаас бэртэж гэмтсэн хүн 8.3, авто ослоор хүний амь нас хохирсон хэрэг 75 хувиар тус тус өсчээ.

Цагдаагийн алба хаагчид үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө