УОК: БНХАУ-д тусламж болгон өгөх 30,000 хонь бэлэн байгаа

УОК: БНХАУ-д тусламж болгон өгөх 30,000 хонь бэлэн байгаа

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа 30,000 толгой хонь тус улсад өгөх гэрчилгээг гардуулсан. Энэ талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хурлын үеэр тодрууллаа. 

Энэ асуудлыг ярилцаж байгаа бөгөөд БНХАУ-ын талтай хэрхэн хүлээлгэж өгөх тал дээр төлөвлөгөөгөө боловсруулж байгаа аж. 

"30,000 хонь бэлэн байгаа. Хятадын тал маргааш авна гэсэн ч бид хүлээлгэн өгөхөд бэлэн байна." гэв.

Бэлгэнд өгөх хонийг зарим иргэн хандивлаж, аймгууд нийлүүлэн цуглуулсан байна.