“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд өнөөдөр мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байгаа тухай мэдээллэв.

Вэб сайтууд хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай ч харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байгаа гэлээ.

Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна. Иймд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байгаа аж. Үүнд:

-Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.

-Шуудангийн хаяг

-Мэйл хаяг

-Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.