Д.Нямхүү: ОХУ-с ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: ОХУ-с ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ОХУ-с ирсэн нэг оюутан эдгэж гарсан. Мөн Туркийн хоёр иргэний тусгаарлалтын хугацаа дуусаж гэртээ шилжлээ. Тавдугаар сарын 16-ны өдөр 156 хүн шинжилгээ хийлээ. Дархан-Уулд хийсэн 137 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 19 хүнд давтан шинжилгээ хийснээс ОХУ-с ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрлээ" гэв. 

Ингэснээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн нийт 136 тохиолдол бүртгэгдэж байна.