Парламентад 12 жил суусан Я.Санжмятав УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгджээ

Парламентад 12 жил суусан Я.Санжмятав УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгджээ

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 10-16 ны хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу өчигдөр МАН, АН, МАХН, ХҮН зэрэг улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодрууллаа.

Тэгвэл УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй гэж мэдэгдэж, нэрээ татсан байна.

Тодруулбал тэрээр 2004, 2012, 2016 онуудын УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшиж, Завхан аймгаас парламентад сонгогдож байсан нэгэн юм. Сонирхуулахад, энэ удаагийн сонгуулиар Завхан аймагт МАН-аас Ц.Цэрэнпунцаг /Улсын гарьд/, Б.Баярсайхан /БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан/, АН-аас З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/, Д.Батсайхан нар нэр дэвшин өрсөлдөх бол, Үнэн ба зөв намаас Ш.Сайхансамбуу өрсөлдөнө гэж мэдэгдээд байна.