С.Амарсайхан: Нийтдээ 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ

С.Амарсайхан: Нийтдээ 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч буй машинуудад хийж буй шалгалт, зөвлөгөө, хөрсний бохирдлыг бууруулахаар авч буй арга хэмжээ, зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож буй тухай мэдээллээ.

Тэрбээр "Улаанбаатар хоттой ах, дүүсийн харилцаатай ажилладаг дэлхийн 40 гаруй хот байдаг. БНСУ-ын Сөүл хотын захирагчийн санаачилгаар долоо хоног бүр улс орнуудын хотын захирагчид цахим хурал зохион байгуулахаар болсон. Энэ үеэр хотын захирагчид хоорондоо туршлага, мэдээлэл солилцох юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн 13,220 ААН-ээс 12,750-д нь ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ.

Сүхбаатар дүүрэгт 19,968 айл өрхийн нүхэн жорлонд ариутгал хийсэн. Нийтдээ 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Иргэд энэ ажлыг дэмжиж, хяналт тавьж ажиллах хэрэгтэйг онцлов.2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс тавдугаар сарын 3-ны хооронд 22 удаагийн өнжмөл өвс шатаасны улмаас гал түймэр гарсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна. Энэ жил эрчимтэй сэрэмжлүүлэг хийж, ууланд алхаж байгаа хүмүүст шаардлага тавьсантай холбоотой.

Нийслэлийн 172 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчид цагдаагийн үүрэг гүйцэтгэн иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Улаанбаатар хотод шилжин ирсэн 333 иргэн байна. Үүний 27 нь орон нутгаас шилжиж ирсэн, тусгаарлалтад байсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байсан иргэдэд өрхийн эмнэлэг хяналт тавин ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.