“М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй” цуглааныг хойшлуулжээ

“М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй” цуглааныг хойшлуулжээ

УИХ-аар батлаагүй Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан, Монгол Улсын сайд асан М.Энхсайханд шүүхээс 4.6 жилийн ял ногдуулсныг эсэргүүцэн, “Гэр хороолол хөдөлгөөн”-ийн тэргүүн Э.Бат-Үүл өнөөдөр /2020.05.21/ 11.00 цагт Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн. Гэвч уг цуглаан хойшилсныг Э.Бат-Үүл цахим хаягаараа дамжуулан мэдэгдээд байна.

Тэрбээр цуглаан хойшлуулсан шалтгаанаа “М.Энхсайхан, өөрийг нь дэмжиж байгаа бүх хүнд талархлаа илэрхийлэхийн ялдамд коронавирусын тархалт идэвхжих хандлагатай байгаа үед олон хүнд халдвар тархах эрсдэлтэйг бодож санаачилсан цуглаанаа хойшлуулахыг надаас хүсчээ! Ийм тулцуглааныг хойшлуулж байна” гэжээ.