Дэлхийн дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 5 сая давжээ

Дэлхийн дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 5 сая давжээ

Дэлхий дахинд коронавирусээр халдварласан нийт тохиолдлын тоо 5 сая давлаа. Сүүлд мэдээлснээр, нийт 5 088 473  хүн коронавирусээр халдварласан бол үүнээс 6 орчим хувь нь буюу 329772 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо нэг сарын дотор 2 дахин нэмэгдсэн байна.  АНУ-д коронавирусний халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүмүүсийн гуравны нэг нь тус улсад байна. “The New York Times” сонины мэдээлснээр, АНУ-д нийт 1591991 хүн коронавирусний халдвар авсан бол 6 орчим хувь нь буюу 94994 хүн халдварын улмаас нас баржээ. Халдварын тохиолдлын тоо хамгийн их бүртгэгдсэн жагсаалтын хоёрдугаар ОХУ бичигдэж байна. Тус улсад халдварын 308705 тохиолдол бүртгэгдэж, 0.96 хувь нь буюу 2972 хүн нас баржээ. Араас нь Бразил 293357 тохиолдол бүртгэгдсэнээр гуравдугаарт жагсаж байна. Тус улсад халдварын улмаас 18894 хүн нас баржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг