ШУУД: Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болж байна

ШУУД: Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болж байна

2019 оны Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, Аварга хэмээх цол, чимэг хүртсэн Э.Оюунболд допингийн асуудалд нэр холбогдсон.

Иймд тэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай допингийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 

Тэгвэл түүний нэхэмжлэлтэй, баяр наадам зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ оны тавдугаар сарын 12 ны өдөр болж өндөрлөсөн юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18 ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан өнөөдөр болж байна. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө