Дарханы замд хохирсон иргэд хохирлоо нэхэмжлэх шүүх хурал болж байна

Дарханы замд хохирсон иргэд хохирлоо нэхэмжлэх шүүх хурал болж байна

Хэвтүүл хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Дарханы замд хохирсон иргэд хохирлоо Зам тээврийн яамнаас гаргуулах анхны шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхийн тамгын газарт болж байна. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Дарханы замд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон  300 гаруй иргэдийн төлөөлөл болж Хэвтүүл хөдөлгөөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 

Эргэн сануулахад тус замыг хааснаас хойш зам дээр 140 гаруй осол бүртгэгдэж, 20 гаруй хүн нас барсан талаар Хэвтүүл хөдөлгөөний төлөөлөл иргэн А.Цэрэнбат мэдээлж байсан юм.

Шүүх хуралдааны талаар бид эргэн мэдээлэх болно.