Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар зодолдож нэгэн рүүгээ буу гаргасан уу

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар зодолдож нэгэн рүүгээ буу гаргасан уу

Төрийн тусгай хамгаалалттын газрын удирдах албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд энэ сарын 14-ний үдээс хойш төр засгийн үйлчилгээний “Маршал” харш буюу олны нэрлэж заншсанаар 30 дугаар байранд баяр тэмдэглэжээ. 

Энэ үеэр тэдний дунд маргаан дэгдэж, буу гаргасан гэх мэдээлэл байна. Тус үйл явдлыг дарга нар нь ихээхэн нууцалж байгаа аж. 

Зарим хэвлэлд гарсан мэдээллээр албан тушаалтнуудын нэг нь агсам тавьж буу гаргаж ажилтнууд руугаа чичлээд байх үед нь харуул, хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салжээ.