Ц.Сандуй Монголын ногоон намаас УИХ-д нэр дэвшинэ

Ц.Сандуй Монголын ногоон намаас УИХ-д нэр дэвшинэ

НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуй Монголын ногоон намаас УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшинэ гэх мэдээлэл байна. 

Түүний хувьд МАН-ын гишүүн байсан ч 2019 онд намаасаа хөөгдсөн. 

Ц.Сандуйгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумын схемийг зохион төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан хэмээн 4 жилийн хорих ял авсан. Улмаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, батлан даалтад гаргаад байгаа билээ.